Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ганзориг: Улсын хэмжээнд хүүхдийн 53 байцаагч байсныг 103 болгон нэмэгдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллуулахаар цагдаагийн орон тоо болон үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэв.

Энэ талаар  ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг товч мэдээлэл өглөө. Тэрбээр, Манай улсад 19 мянган хүүхэд тутамд нэг байцаагч оногдож байсан бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 8000 хүүхэд тутамд нэг хүүхдийн байцаагч ажиллуулах шийдвэр гаргалаа. Энэ ажилд зориулж 2021 оны улсын төсөвт 2.5 тэрбум төгрөг төсөвлөж, Улаанбаатарт 30, орон нутагт 23, нийт  хүүхдийн 53 байцаагч байсныг 103 болгон нэмэгдүүллээ. 

Сүүлийн гурван жилд 3300 орчим  хүүхэд гэмт хэрэгт холбогдсон, хүчирхийлэлд өртсөн байна. Хүүхдийг гэмт хэрэгт өртөх, хүчирхийллийн золиос болохоос сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог олон улсын жишигт нийцүүлэн хоёр дахин нэмж байна" гэв. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан