Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
О.ПҮРЭВБААТАРЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 17-18-нд Спортын төв ордонд боллоо. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд “тахалсан” алдарт бөх Ооскагийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй хөнгөн жингээр болсон бөгөөд энэ жил бүр өргөн хүрээнд насанд хүрэгчдийн 10 жингийн ангилалд зохион байгуулагдав. Коронавирусийн цар тахлаас болж тэмцээн уралдаан хэдэн сар болоогүй. Нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойшхи анхны тэмцээнд 24 байгууллагын 170 гаруй тамирчин өрсөлдөв. Тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д ОУХМ З.Сумъяабазар, 79 кг-д спортын мастер Г.Даянбилэг, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 92 кг-д ОУХМ Б.Нямбаяр, 97 кг-д ОУХМ Э.Батмагнай, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар жин тус бүртээ аваргаллаа. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос арваннэгдүгээр сарын 6-нд болох гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа арванхоёрдугаар сарын 12-20-нд Сербийн нийслэл Белградад болох ДАШТ-ийг албан ёсоор баталвал О.Пүрэвбаатарын тэмцээний жин тус бүрийн аваргууд эх орноо төлөөлөн дэлхийн аваргад зодоглоно. Багийн дүнгээр ОУХМ Б.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг 82 оноогоор тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” 63, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 54 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров. Шилдэг дасгалжуулагчаар спортын мастер Ц.Гантөгс, шилдэг шүүгчээр М.Бямбаноров нар тодров. Сонирхуулахад, чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Азийн тивийн тэмцээн 2021 оны гуравдугаар сарын 26-28-нд БНХАУ-ын Сиань, дэлхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-нд Болгарын нийслэл Софид тус тус болно.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан