Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгийн дүнгээр 53,04%, нийслэлийн дүнгээр 41,13%-ийн ирцтэй байв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах ажиллагаа улс орон даяар явагдаж байна.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос авсан ирцийн мэдээг 19 цагийн байдлаар нэгтгэн авсныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Д.Баяндүүрэн мэдээлэв.
Аймгийн дүнгээр 53,04%, нийслэлийн дүнгээр 41,13%-ийн ирцтэй байна. Улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 47,63% нь саналаа өгсөн байна.
Сонгуулийн ирцийн талаарх болон бусад мэдээ мэдээллийг сонсголын бэрхшээлтэй сонгогчдод хүртээмжтэйгээр мэдээлэх үүднээс тэжээгч орчуулагчийн тусламжтайгаар хүргэ
ж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан