Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаарын бохирдлыг 20-30 хувиар бууруулах ёстой үйлдвэр ашиглалтад орж амжихгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын  үүрэгт ажлынхаа дагуу утааны улирал эхлэх  гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг дарга нарт үүрэг өглөө.  Энэ үеэр нийслэлийн “түүхий нүүрс” түлхийг хязгаарласан бүс нутагт үйлдвэрийн аргаар боловсруулсан түлшийг хүртээмжтэй хүргэх ажлыг эртнээс сайн зохион байгуулахыг холбогдох дүүргийн дарга нарт даалгалаа. Гэвч дээрх бүсүүдэд боловсруулсан түлш нийлүүлж чадахгүйд хүрчээ. Уг нь, түлш боловсруулах үйлдвэрийг хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн барьж буй боловч хугацаандаа ашиглалтад орж бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй болжээ. Хэрэв үйлдвэр ашиглалтад орж түлш нийлүүлсэн бол ирэх жил агаарын бохирдол 20-30 хувь буурах тооцоо гарч байсан аж.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан