Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

8.4 САЯ ТОЛГОЙ МАЛЫГ ОТРООР ӨВӨЛЖҮҮЛЖ, ХАВАРЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газар “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг эрчимтэй хангуулан ажиллаж байна.
Улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг нэгтгэж байгаа юм. Тооцооллоор нийт 16426 өрхийн 8.35 сая толгой малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах төлөвлөгөөтэй байна.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Ховд аймгуудад бүсийн нэгдсэн зөвлөгөөн хийж, дээрх Засгийн газрын тогтоолын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад онцгой анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Манай орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 56 хувьд “сайн”, 31 хувьд “дунд”, 13 хувьд “харьцангуй муу” гэсэн үнэлгээтэй байна.
Энэ зун нийт нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дундаж орчим буюу түүнээс ахиу; харин Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ихэнх, Дундговь, Хөвсгөлийн зарим нутгаар дунджаас бага тунадас орсон.
Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нийт бэлчээрийн 50.6 хувьд хүрэлцээтэй, 25 хувьд 1-3 дахин, 6.1 хувьд 3-5 дахин, 18.3 хувьд 5-аас олон дахин хэтэрсэн байна.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан