Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШАДАР САЙД СҮХБААТАР АЙМАГТ ГУРВАН АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЖ ӨГЛӨӨ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар 09 дүгээр сарын 27-ны өдөр тус аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. Энэ үеэр байгууллага бүрт тодорхой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тодруулбал, ОБГ-ын алба хаагчидтай уулзалт хийж, ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй, асуудлуудыг сонсоод ОБГ-т Европ стандартын тусгай тоноглол бүхий автомашин, Түмэнцогт сумын гал унтраах бүлэгт Пургон маркийн автомашиныг олгохоор боллоо.

Сүхбаатар аймгийн МХГ хуучны барилгад үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс байрны асуудал хүнд гэдгийг Шадар сайдад уламжилсан. Харин Шадар сайд Я.Содбаатар энэ асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдлээ.

Мөн хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг төрийн тусгай алба хаагчдын статуст оруулах эрх зүйн орчин зайлшгүй тулгарч буйг онцлоод цаашид албаны ёс зүй, хариуцлага, нэр хүндийн асуудал дээр бүх албан хаагчид онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан