Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШАДАР САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрчим хүч, Уул уурхай, Боловсрол шинжлэх ухааны сайд, Сангийн яамны дэд сайд, Эрүүл мэндийн яамны албаны төлөөлөл, ОБЕГ-ын удирдлагууд болон Дорноговь аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүд ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангаж, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулахыг үүрэг болголоо.

Мөн Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, харьяа агентлагуудад тулгарч байгаа асуудал болон цаашид анхаарах ажлуудад санал солилцсон юм.

Түүнчлэн Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр болон ирэх дөрвөн жилд хийж мөрийн хөтөлбөрийн талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн Говь-Сүмбэр аймагт ажиллана.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан