Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Амарболд: 24 байршилд төлбөртэй зогсоол байгуулна

НИТХ-аас замын түгжрэлийг багасгах 12 ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь төлбөртэй зогсоолын тоог олшруулах юм. Энэ ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зарим талбайг үнэ төлбөртэй болгож төрийн албан хаагчдын машиныг зогсоохгүй байх тухай яригдаж байсан. Тэгвэл энэ тогтоол хэзээнээс ажил хэрэг болох тухай  НАЗГ-ын ашиглалтын инженер Б.Амарболдоос тодрууллаа. Уг ажлыг хэрэгжилтийг НГА, НАЗГ хамтран гүйцэтгэж байгаа юм.
-Нийтийн эзэмшлийн авто зогсоолуудыг төлбөртэй болгох шийдвэр гарсан. Энэ ажил эхэлсэн үү. Эхэлсэн бол ямар шатандаа явна вэ?
-Засаг даргын санал болгосон ажлуудыг хэрэгжүүлэх НИТХ-ын тогтоол гарсан. Тэр баталсан тогтоолуудын дагуу захирамж гарч байгаа. Одоо болтол дуусаагүй л байна. Газрын албан дээр нийтийн эзэмшлийн талбайг төлбөртэй зогсоол болгох хоёр ч захирамж өнөөдөр төслийн үе шатандаа явж байна. Захирамж гарахаар ажлууд эхлэх байхдаа.
-Хэдэн газрыг төлбөртэй зогсоол болгохоор төлөвлөж байгаа юм бэ?
-Газрын албанаас дуудлага худалдаа зарлах гэж байгаа юм шиг байна. 24 байршилд төлбөртэй зогсоол байгуулах боломжтой гэсэн тооцоо гарсан байсан. Түүнээс дуудлага худалдаагаар 16 байршлыг оруулахаар захирамжийн төсөл бэлтгэсэн байна билээ.
-Дуудлага худалдаа зарлаж байхыг бодвол тэдгээр газар хувийн эзэмшилд шилжих нь ээ?
-Миний ойлгож буйгаар тэр 16 байршилд дуудлага худалдаа явуулаад ялсан компани нь эзэмших эрхээ олж авч, төлбөртэй зогсоол байгуулах зураг төслөө ирүүлнэ. Тэр зураг төслийг нь хянаж үзээд болно гэж үзэх юм бол үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн үг. Тэгэхдээ “нийтийн эзэмшлийн зам талбайд авто тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” гэж байдаг. Тэр журмын дагуу л үнэ тариф, зохион байгуулалтдаа мөрдөнө.
-Үнэ төлбөрийн хувьд ямар байх бол?
- Энэ журмаар бол нэг цаг нь 1000 төгрөг, 30 минут нь 500 төгрөг байх ёстой. Тэр журмаа л дагаж мөрдөх болно.
- Өмнө нь шинээр төлбөртэй зогсоол барих тухай яригдаж байсан. Энэ ажил юу болсон бэ?
-Газрын албанд давхар зогсоол, гарааж барих асуудал бас яригдаж байгаа. Орон сууцны хороолол дотор хуучин гараажуудыг буулгаж газарт оруулаад, эргээд тэнд нь тохижолт бүхий олон давхар граж барих ажил давхар явж байна. Энэ бол цэвэр Газрын албаны хариуцаж байгаа ажил.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
yun vnetei yum be ...svrteishdee yadaj zogsooloo vnegvi blgaxgvi...tal talaas shulxiima tsalin nemdeggvi xernee
Хамгийн их уншсан