Энэ лхагва гарагт Япон улсын Парламент санал хураалт явуулж, эрх баригч Либерал Ардчилсан намын дарга Сүга Ёшихидэг Ерөнхий сайдаар томилох гэж байна.
Япон улс найман жилийн дараа шинэ Ерөнхий сайдтай болж байна. Тус улсын эрх баригч Либерал Ардчилсан нам Парламентын доод танхимд олонхыг бүрдүүлдэг тул Сүга Ёшихидэг дэмжих нь тодорхой болоод байгаа юм.
Санал хураалт орон нутгийн цагаар 13.00 цагт болно. Санал хураалтын дараа Сүга Ёшихидэ шинэ сайдуудаа зарлах юм.
"Kyodo News”-ийн мэдээлснээр Сангийн сайд Асо Таро, Гадаад харилцааны сайд Мотеги Тошимицү нарыг албан тушаалд нь хэвээр үлдээхээр болсон аж. Засгийн газраа дэмжих иргэдийн тоо өссөнөөр Японы Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах асуудал хойшилж магадгүй болоод байна.