Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Тус хуралдаанаар “Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг батлав. Хорих зардал 2 дахин буурна... “ хэмээн Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Ийнхүү анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр боллоо.

1. Цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарласнаар сурч, ажиллах боломжийг олгоно.

2. Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ.

3. Цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан