Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УОК-ийн мэдээллийг сонсож, хэлэлцэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.
Ингэхдээ зарим хязгаарлалтыг цуцалсан. Тухайлбал 2020оны 09 дүгээр сарын 16-наас Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд, 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг тус тус хэвийн горимд шилжүүлсэн.
Дээрх шийдвэрүүдийг гаргасан үндэслэл болон Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба.