Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд 9, 10 дугаар сард Казахстан улсруу тусгай үүргийн нислэг үйлдэхээ илэрхийллээ

Өнөөдөр Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар Казахстан Улсад саатаад буй Монгол Улсын иргэдийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатартай уулзаж эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг уламжиллаа. Энэ үеэр Шадар сайдын зүгээс 9 дүгээр сард эхний ээлжинд Хүннү-Эйр ХХК-ны тусгай үүргийн онгоц Алма-Ата хотоос, 10 дугаар сарын эхний хагаст Нурсултан хотоос Миат ХК-ний тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаж авахаа мэдэгдлээ.

1 Сэтгэгдэл
Миний монголчууд биднийг мартахүгй элэгдрож биш
Хамгийн их уншсан