Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“ОЮУ ТОЛГОЙ”-ТОЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ АНУ-ЫН ХУУЛИЙНХАН СУДАЛЖ БАЙНА ГЭЖ “FINANCIAL TIMES” МЭДЭЭЛЭВ

“Rio Tinto” компани “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдэдээ зарлахаасаа өмнө мэдэж байсан гэх “шүгэл үлээгч”-ийн гомдлыг АНУ-ын хуулийнхан судалж байгаа талаар “Financial Times” мэдээллээ.

2017-2019 онд “Rio Tinto”-ийн зэсийн бизнесийг хариуцан ажиллаж байсан Их Британийн иргэн Ричард Боулийн гомдлыг АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороо нягталж байгаа гэж ойрын эх сурвалжууд мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх эсэхээ шийдээгүй байгаа гэжээ.

АНУ-ын хууль хяналтынхан өмнө нь 2017 онд “Rio Tinto” компанийг Мозамбик дахь нүүрсний төслийн үнэ цэнийг хуурамчаар хэт хөөрөгдсөн гэж буруутгаж байсан юм. Ричард Боулийн хувьд энэ оны эхээр Их Британид ижил төстэй гомдол гаргаж байжээ. Үүнд дурдсанаар тэрбээр 2018 оны хоёрдугаар сард “Оюу Толгой” төсөлд үүссэн асуудлыг “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирлуудад анхааруулж байсан байна. Тэрбээр 2019 оны гуравдугаар сард ажлаа хүлээлгэн өгч, түүнээс хойш дөрвөн сарын дараа “Rio Tinto” компани гүний уурхайн төслийн хугацаа, зардал хэтэрч буйг зарласан байна. 2019 оны эхээр “Rio Tinto”-ийн туслан гүйцэтгэгч “Jacobs Engineering Group” дотоод тайландаа “Оюу Толгой”-ийн гүний уурхайн II босоо аман дээр хэд хэдэн асуудал үүсэж, тэр нь төсөлд нөлөөлж буйг дурдсан тухай “Financial Times” мөн нийтэлжээ.

Эргэн сануулахад, “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.3 тэрбум ам.доллар гэж тооцож байсныг 6.6-7.1 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлж, анхны олборлолт эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд байна гэж тооцоолж буйгаа “Rio Tinto”компани мэдэгдсэн  юм.

 

 

Эх сурвалж: bloombergtvmongolia.mn

1 Сэтгэгдэл
mongolchuud`bid`tom`gasaraa`aldsan`shvv`dee``ezengvv`aimgv`bolgon`ezentee``aimtai`bolgon`svnstee```eneg`awsan`hvmvvs`sanj`yw
Хамгийн их уншсан