Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол нүүрсээ Транссибирийн төмөр замаар далайд гаргана

Далайд гарцгүй Монгол Улс Тавантолгойн орд газрынхаа нүүрсийг Сайншандас ачиж Оросын Транссибирийн төмөр замаар дамжуулан Өмнөд Солонгос, Японд гаргахаар төлөвлөж байна. Үүний тулд Тавантолгойн уурхайгаас Сайншанд руу төмөр зам барихаар шийдвэрлээд байна. Хэдийгээр Тавантолгойн орд газар нь Хятадын хилд ойрхон байдаг ч Монголчууд Транссибирийн төмөр замыг ашиглан Оросын нутгаар дамжуулж нүүрсээ Орос, Өмнөд Солонгос, Японд гаргах нь илүү гэж үзсэн байна. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хэлж байгаагаар бол Сайншанд-Тавантолгойн төмөр замыг барьснаар ойрын хэдэн жилд 300 мянга орчим хүн ажлын байртай болох юм байна гэж оросын Zabinfo.ru сайтад бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан