Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд шалгалтад нийт 938 байгууллага хамрагдахаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 501 нь хамрагдаж 55.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Шалгалтаар боловсрол, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтаар нийт 717 зөрчил илрүүлж, газар дээр нь 120 зөрчил буюу 29 хувийг арилгуулан, нийт улсын байцаагчийн 78 заалт бүхий 12 албан шаардлагыг хүргүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 хуулийн этгээдэд шийтгэл ногдууллаа.
Шалгалтаар:
- · Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчин хаяг , бүлгийн тооны өөрчлөлтийн талаар тусгаагүй Гүн галуутай цогцолбор, 10, 104, 107, 124 дүгээр сургуулиуд, “Бяцхан хун” цэцэрлэг
- · Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан “Бяцхан бумбардай” цэцэрлэг
- · Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон оршин байгаа газраа өөрчилсөн талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй Энхрий найзууд цэцэрлэг, Цэлмэг, Бяцхан сувд, Эрдмийн эх, Түмэн багачууд, Хааны хүүхдүүд цэцэрлэг
- · Хатан манцуй, Маралаа найзууд, Далай, Мандал, Хэрлэн божуухай цэцэрлэгүүд нь үйл ажиллагаа зогсоосон.
- · Нэг багшид ногдох хүүхдийн тоо сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах норм, нормативыг хангаагүй, сургалтын анги танхимын хүрэлцээ хангамж хангалтгүй, нэг ангид ногдох хүүхдийн тоо 25 хүүхдээс их- Эрдмийн өргөө цогцолбор,13, 130, 137-р сургуулиуд
- · Багшийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаагүй, Эрдмийн өргөө цогцолбор, Боловсрол цогцолбор, Эрдмийн ундраа цогцолбор, Гүн галуутай цогцолбор ,125, Плеханов, 10, 28, 40, 51, 62, 76, 104, 106, 107 113, 115, 118, 123, 127,130, 141, 151, “Хүрээ тулга”, “Чандмань” сургуулиуд 212, 243, 255, 256, Нарны багачууд, Маргад хотхоны үрс, Бид алтан ураг, Бумбардайн хүү, Буурай ээж, Бяцхан алаг үрс, Алунгоо, Ашид, Их ханд, Дэлгэрэх нарны үрс, Даянхүү, Жаргалтай хотхон, Гэрэлт ирээдүй, Далай багачууд, Дэгдүүхэй, Номт Панда, Цахирмаа, Глобал, Аавын цэцэрлэг, Нандин гурван эрдэнэ, Нарны хаан хүүхдүүд, Чин хайрын бэлэг, Эрдэм цэцэрлэгүүд
- · Хөтөлбөр төлөвлөгөө болон цахим хичээлийн бэлтгэл ажил хангагдаагүй, Эрдмийн өргөө, Боловсрол, 19, 102, Монгол Од,Сэнлизэ, Плеханов, Номч ,Наран, 9, 14 ,17, 49, 57, 60, 67, 72, 76, 104, 105,106, 112, 123, 127, 130, 134, 137, 138, 139, 151, Бадмаараг, Тусгал, Олонлог эгзэ, Оюут, Атланта, Уудам монгол, Монте роза, Чандмань, Ромашка, Глобаль их оюу сургуулиуд
- · Цэцэрлэгийн зориулалтын бус байртай 121 дүгээр цэцэрлэг, барилга байгууламж шаардлага хангаагүй 59, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд,
- · Дотоод хяналтын ажил хангалтгүй хийгдэж байгаа Эрдмийн ундраа, 9, 12, 15, ,32, 34, 40 ,41, 47, 52, 76, 104, 105, 106, 107, 112, 113, 114, 115, 118, 123, 130, 134, 137, 141, 151, Монте роза, Олонлог эгзэ, Оюут бага, Атланта, Чандмань, Ромашка, Гэрэлт ирээдүй, Номч, Наран, Соёмбо сургуулиуд, – Сэргэлэн жаалууд, Глобал, Бид алтан ураг, Гэгээн ертөнц, Бөндөөлхөн, Бумбардай хүү, Мазаахаа, Дэгдүнэ, Жаргалтай ирээдүй цэцэрлэгүүд
Ерөнхий боловсролын 28, 32, 40, 60, 67, 76, 107, 118, 112, 123, 124, 127, 105 , 137, 151, Гэрэлт ирээдүй ,Уудам монгол эдүкэйшн сургуулиудын сурах бичгийн татан авалт хийгдээгүй байна.
2020 оны 09 дүгээр сарын 01-нд хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй СХД-ийн 148,79, 80,81, 270,119-ийн өргөтгөл, 62-ийн өргөтгөл 151, 152 дугаар сургуулиуд
КОРОНОВИРУСТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛЭН БАЙДАЛ:
- · Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан байдал 200 буюу 40 хувьд хангалтгүй байна.
- · Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд (КОВИД 19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодотгол хийж бэлэн байдлыг хангасан байдал 175 буюу 35 хувьд нь хангалтгүй байна.
- · Сургалтын байр, дотуур байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл хийлгээгүй 150 буюу 30 хувьд нь байна.
- · Түр тусгаарлах өрөөг бэлтгэх ба яаралтай мэдээлэх харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, аймаг, сумын эмнэлгийн холбоо барих утасны дугаарыг урьдчилан авч бэлтгэсэн байдал 165 буюу 33 хувьд нь хангагдаагүй байна.
- · Гар халдваргүйжүүлэх болон цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэх бодис, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл (комбинзон, маск, бээлий, малгай, нүүрний хаалт, нүдний шил, гутлын улавч зэрэг), анхны тусламжийн эм, боолтын материал, биеийн халуун хэмжигч зэргийн нөөцийг бүрдүүлсэн байдал 150 буюу 30 хувьд нь хангагдаагүй байна.
- · Дотоод хяналтын баг, ажилтан, эмч, эрүүл ахуйч, багш, ажилтныг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалтад бүрэн хамруулаагүй нь 125 буюу 25 хувьд нь байна.
- · Сургалт, дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метр байхаар, нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд, дотуур байранд сурагчдын нэг оронд ноогдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондох зайг 1.5 м байхаар байрлуулсан байдал 300 буюу 60 хувьд нь хангалтгүй байна.
- · Бөөгнөрөл үүсгэхгүй, орох, гарах хаалгыг тус тусад нь байхаар, боломжгүй тохиолдолд хөдөлгөөний зохицуулалт хийсэн байдал 250 буюу 50 хувьд нь хангалтгүй байна.
- · Санамж, зөвлөмжийг анги, танхим, үйлдвэрлэлийн сургалтын дадлагын газар, биеийн тамирын заал, хоолны газар, дотуур байр, ариун цэврийн өрөөнд тус тус байрлуулсан байдал 125 буюу 25 хувьд нь хангалтгүй байна.
- · Багш, ажилтан, оюутан, суралцагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг гарган бүртгэсэн байдал 350 буюу 70 хувь нь гаргаагүй байна.
- · Багш, хүүхдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлж, ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, гар арчих цаасан алчуур, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулаагүй нь 100 буюу 20 хувь нь байна.
- · Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ундны уснаас дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулан, дүгнэлт гаргуулаагүй нь 125 буюу 25 хувь нь байна.
- · Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багш, цэцэрлэгийн болон өдөр өнжүүлэх бүлгийн багш нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаагүй нь 75 буюу 15 хувь нь байна.
- · Хүүхдийн автобусны үзлэг, оношлогоо, халдваргүйжүүлэлтийг заавар, зөвлөмжийн дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй байна.
- · Сургалтын хэрэглэгдэхүүн багаж, тоног төхөөрөмж, тоглоом наадгай, ном, сурах бичиг суралцагч бүрд хүрэлцээтэй тэдгээрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байдал 150буюу 30 хувьд нь хангалтгүй байна.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР