Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДЭД САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Улсын их хурлын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарын талаар танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Боловсрол шинжлэх ухааны салбарын 2020-2024 онд баримтлах бодлого, чиглэл,хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2021 оны урсгал зардал ба хөрөнгө оруулалтын төсвийн төсөл”-ийн талаар дэд сайд Г.Ганбаяр танилцуулж, байнгын хорооны дарга гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, өөрсдийн санал бодлыг хуваалцлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын их хурлаар төсвийн тодотгол, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байгаа энэ үед байнгын хорооны гишүүд салбарын талаар нэлээд сайн ойлголт мэдээлэлтэй болсон нь энэ уулзалтын хамгийн том үр дүн юм. Боловсролын салбарын 4 жилийн бодлого, төлөвлөлтийг боломжийн хэмжээнд тодорхойлсон байна. Төлөвлөснөө ажил хэрэг болгоход байнгын хорооны гишүүд дэмжин хамтран ажиллана гэлээ.

Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, төсөв болон эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг санхүүжилтийн зөв схемийг бий болгох хэрэгтэйг онцлоод инноваци, цахим бодлогын хүрээнд өөрийн байр суурийг илэрхийллээ.

Салбарын бодлого төлөвлөлтийг тодорхойлохдоо төрийн залгамж чанарыг алдагдуулалгүй, өмнө эхлүүлсэн олон ажлыг илүү өргөн хүрээнд боловсронгуй болгоход анхаарсныг байнгын хороодын гишүүд үнэлж, санал зөвлөмжөө хуваалцлаа.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлийг хурдасгах, зөв зохион байгуулахад нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх нь чухал. Байнгын хороодын гишүүдийн дэвшүүлсэн саналыг бодлого төлөвлөлтдөө тусган ажиллах болно яамны удирдлагууд мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан