Нийслэлийн боловсролын газраас шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгч байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим бүртгэл зохион байгуулахгүй байх шийдвэр гарчээ.
Нийслэлийн боловсролын газрын Ж.Гантулга "Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэтийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд амжилттай явуулсан. Гэвч энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас энэ жил нийслэлийн хэмжээнд цахим элсэлтийг зохион байгуулахгүй шийдвэр гарсан. Цэцэрлэгийн бүртгэл гэдэг маань хоёр настай хүүхдийн бүртгэл байдаг. Засгийн газар цар тахалтай холбогдуулан хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан. Хэрэв цэцэрлэгийн цахим бүртгэл явуулбал хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах гэж байгаа буруу ойлголтыг нийгэмд төрүүлэх учир нийслэлийн хэмжээнд цахим бүртгэл явуулахгүй байх шийдвэр гарсан.