Монголд 2011 оноос эхлээд хятад ажилчид болон нутгийн иргэдийн хооронд үл ойлголцох явдал гарч зөрчил үүсдэг болоод байгаа юм. Үүнээс үүдээд Засгийн газар гадаадын ажиллах хүч оруулж ирэх хууль тогтоомжоо өөрчилж, хятадын ажиллах хүчийг хязгаарлахаар шийдвэрлээд байна.
Сүүлийн хэдэн жилд монголд барилгын ажил эрчтэй өрнөж мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээ өссөнийг үндсэндээ хятадаас оруулж ирэн нөхөж байсан юм. Хөдөлмөрийн зах зээл дээр хятад ажилчид хэдийгээр өндөр өртөгтэй, нэг ажилчны төлөө улсын төсөвт 1500 юань төлдөг журамтай ч тэднийг авч ажиллуулах нь ихэссэн байна. Хамгийн гол бэрхшээл нь монголд нарийн мэргэжилтэй ажилчин ховор байсных.
Монголын шинэ Засгийн газар гадаадын ажиллах хүчийг ашиглахад тавих хяналтыг чангатгах тухай журам гаргаж байна. Ингэснээр гадаадаас оруулж ирэх ажиллагсдын тоо нь нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байж үндсэндээ 28 мянгаас давахгүй байх юм гэж оросын Zabinfo.ru сайт мэдээлжээ.