Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.

Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.

 

10 Сэтгэгдэл
Авч ирэх гол нөхцөл болсон тусгаарлах байрны талаар үг хэлээ болов уу. Баянгол буудлаа тусгаарлах байр болгох санаачлага гаргаа болов уу?
УОК болон шадар сайддаа баярламаар санагдаж байна.Бидэнд тулгараад байгаа асуудлуудыг эхнээс нь оновчтой шийдэж байгаад баярлаж байна.Ажлын өндөр амжилт хүсье
Шадар сайдаар томилогдоод байгаа Я. Содбаатар нь 20 гаруй жил улс төрд ажилласан. МАН-н нарийн бичгээс - ЗТХЯ сайд хүртэл дэвжиш чадсан чадварлаг парламентч. Төрд түүн шиг олон жилийн дадал туршлага хариуцлагатай хүн байгаад нь талархмаар.
Цар тахалтай үед шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллаж байгаа шадар сайд болон шадар сайдаар удирдуулсан УОК- ийн хамт олондоо баярлалаа
UOK sain ajillaj bna. Ushuu olon irgedee tataj avchraarai
Засгийн газрын нийт сайд нартаа болон Я. Содбаатар шадар сайддаа ажлын өндөр амжилт хүсье. Эх оронд минь эх тунх цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.
Шадар сайд маань улс төрд ажиллаж байсан туршлагатай гэдгээ үнэхээр харуулж байна даа. Ажлаа хүлээж авсан өдрөө л иргэдэд тулгараад байгаа цаг үеэ олсон хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхнээс нь цэгцлээд л байна даа. Цаашдаа илүү ихийг хийж бүтээгээрэй. Ажлын амжилт хүьсе
Дотооддоо халдвар алдаагүй цорын ганц орон Шадар сайдаар томилогдоод байгаа Я. Содбаатар нь 20 гаруй жил улс төрд ажилласан. МАН-н нарийн бичгээс - ЗТХЯ сайд хүртэл дэвжиш чадсан чадварлаг парламентч. Төрд түүн шиг олон жилийн дадал туршлага хариуцлагатай хүн байгаад нь талархмаар.
Иргэдээ эх орондоо авч ирнэ гэдэг тун зөв шийдвэр гэж бодож байна.Ажлын хэсгийн ахлагч нарт амжилт хүсье.
Шадар сайд ажлаа авсан дариудаа хурдтай сайн ажиллаж байна. Мөн УОК-ыхан маш сайн ажиллаж байгааг ард түмэн бид харж байгаа билээ. Энэ цар тахал арилтал улам хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн шинэ Шадар сайддаа ажлын амжилт хүсье.
Хамгийн их уншсан