Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОМ307/308 дугаартай нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ

МИАТ ТӨХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 12:10 цагийн тусгай үүргийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ307/308 дугаартай нислэг агаарын хөлгийн маяг өөрчлөх болсонтой холбоотойгоор 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт хөөрөх болсныг зорчигч Та бүхэнд үүгээр мэдэгдэж байна.

2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 05:00 цагийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301/302 дугаартай нислэгийн цагт өөрчлөлт ороогүй болно.

Шинэчилсэн цагийн хуваарь: /орон нутгийн цагаар/

7-р сарын 7-ны өдөр
Улаанбаатар-Сөүл ОМ301
Хөөрөх 05:00, Буух 09:10

Сөүл-Улаанбаатар ОМ302
Хөөрөх 10:10, Буух 12:50

7-р сарын 8-ны өдөр
Улаанбаатар-Сөүл ОМ307
Хөөрөх 10:00, Буух 14:10

Сөүл-Улаанбаатар ОМ308
Хөөрөх 15:10, Буух 17:50

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан