Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШАДАР САЙД ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Эрдэнэт" үйлдвэрийн том төслүүдийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
"Эрдэнэт" үйлдвэрийн хэмжээнд 2031 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан юм.
Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Тухайлбал, "Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл", "Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугам тавих төсөл", "Цэвэр ус дамжуулах 3-р шугам Ф820 мм ган хоолойг угсрах төсөл" болон "Уурхайчин-1" орон сууцны хороолол барих төсөл, Соёл спортын "Эрдэнэт" цогцолбор зэрэг төслүүд зэрэг эхэлж байгаа юм.
Төслүүдийн талаар үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Уурхайчид бид үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол давуулан биелүүлж , улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг өнгөтэй болгох, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд үр ашиг дээшлүүлэх, шинээр ажлын байр бий болно" гэсэн юм.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь зэс, мооибдений хүдрийн олборлолт, баяуужлалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.
Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4,5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг байна.
Улмаар 2022 оноос жилд 35 сая тонн хүдэр боловсруулдаг болох хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт үйлдвэр хэдий үр өгөөжтэй ашигтай ажиллана, төдий чинээ улс, орон нутгийн төсөвт асар их хэмжээгээр нөлөөлөх тул эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өртөг зардлаа бууруулан дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна. Эрдэнэт үйлдвэрийн баялагийг бүтээгч уурхайчид, баяжуулагчид та бүхний ажил үйлс тэгш сайхан бүтэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд түгээж, уул уурхайн салбараа өнгөлөн байдагт чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан