Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос, Монголын Засгийн газар усны нөөцийн талаар ярилцана

1995 оноос Орос Монголын тал усны нөөцийн тухай гэрээтэй ажиллаж байгаа. Үүний дагуу талууд Сэлэнгэ мөрний сав нутгийн экосистемд нөлөөлж болох аж ахуйн үйл ажиллагааныхаа тухай төлөвлөж байгаа зүйлээ хоёр улс хоорондоо мэдээлж байх ёстой юм. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд оновчтой шийдвэр гаргахын тулд бүх гэрээнүүдийг хамтаар хэлэлцдэг юм байна.
Гэтэл удахгүй хэрэгжүүлэх гэж буй “Орхон голын усан цогцолбор” хэмээх төсөл Оросын экологи болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр болоод байгаа тухай хоёр талын хооронд яриа гарчээ. Төслийн дагуу Орхон голоос 740 км урт суваг татаж говийн элсэн цөлийг усжуулах ажил хийх юм байна. Өмнийн говьд хоёр усан сан байгуулахаар төлөвлөж 345 мянган шоо метр хүртэл ус татаж болох аж. Гэвч хэрэв энэ төслийг хэрэгжүүлбэл Байгаль нууранд усаа цутгадаг Сэлэнгэ мөрөнд нийлдэг томоохын голын нэг Орхоны урсгал багасна гэж Оросын тал үзэж байгаа аж. Тиймээс энэ төслийн талаар ирэх есдүгээр сард Улан-Үд хотод болох Орос, Монголын Засгийн газрын усны нөөцийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтан дээр ярилцахаар болжээ.

У.Бадам

0 Сэтгэгдэл
ah nariin zub sdee ***** cotsializmiin yed yarigddag baisan asyydal sdee herlen golii tatahgyi yaagaad baigaam
Хамгийн их уншсан