Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албан хаагчид үнэхээр автобусаар зорчих уу

Энэ сарын 27-ноос эхлэн төрийн 60 мянган албан хаагч автобусаар зорчино. Гэхдээ сайн дурын үндсэн дээр хэмээн НИТХ-ын ээлжит бус II хурлаас тогтоол гарсан. Харин эл тогтоолыг төрийн албан хаагчид хэрэгжүүлэх үү хэмээн олон нийт эргэлзэж байна. Зорчигчдын шахцалдаан, дуу чимээг тээршаах тэд сайн дураараа машинаа гараашид тавиад явдаг гэдэг лөөлөө хэмээж буй. Харин төрийн албан хаагчдын хувьд дэмжиж байгаа нэгэн байхад үл зөвшөөрөх ч хүн байна. Ямартай ч, ирэх нэг дэх өдөр нийтийн тээврийн ачаалал хэр байхыг харж л байя.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан