Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ОЛГОХООР БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 27-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа билээ. Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий болровсролын суругуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ.

Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрйин бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.

1 Сэтгэгдэл
наадул чинь төлбөрөө нэхсээр байгаад бүтэн авсан ш дэ..
Хамгийн их уншсан