Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нэг ангид 10 хүүхэд хичээллүүлж,  1,5 метрийн зайтай суулгаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд олгож эхэлсэн. БСШУС-ын Сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар ЕБС-ын 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагын үеэр мөрдөх “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг батласан. 

Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газар болон дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд хяналт тавьж ажиллаж байна.

Өчигдөр  Хан-Уул дүүргийн 52-р ерөнхий болосвролын сургууль дээр Нийслэлийн Засаг дагын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дагын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Сайдын тушаалын хэрэгжилтийг хангахаар нийслэлийн ЕБС-иудын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгч ажиллаж байна. 52 дугаар сургуулийн хувьд  нэг ангид 10 хүүхэд хичээллүүлж,  1,5 метрийн зайтай суулгаж, сургууль руу орж буй хүн бүрийн биеийн халууныг шалган, тэмдлэл үйлдэж, гарыг нь ариутган, завсарлагааны үеэр ч сурагчид 2 метрийн зайтай байгаа нь сайшаалтай байна. Цар тахал тарах аюултай энэ үед сурагчид, багш нар төдийгүй эцэг эхчүүд  маш сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатай. Мөн ЭЕШ бол сурагчдын ирээдүйг шийдэх чухал шалгалт. Иймээс сурагчид болон багш нар энэ цаг үед онцгойлон анхаарч нэмэлт мэдээллийг цахимаар солилцож байх хэрэгтэй” гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан