Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.БАТБАЯР: Шатахууны үнэ литр тутамдаа 30 төгрөгөөр л нэмэгдэнэ

Орост найтаахад Монголд ханиалгана аа гэгчээр энэ намар шатахууны үнэ ямар байх талаар Нефть хийн ассоциацын тэргүүн Р.Батбаяраас тодрууллаа.



-ОХУ нефть бүтээгдэхүүний үнэ литр тутамдаа багадаа хоёр руб­лиэр нэмэгдэх тухай яригдаж эхлэв. Энэ нь манай улсын нефтийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нь тодорхой. Одоогоор Оросын талаас шатахууныхаа үнийг нэмэх талаар санал ирүүлсэн үү?

-Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдсэн мэдээлэл бий. Энэ нь манайд нийлүүлэх үнэд хэр зэрэг нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй.  Яагаад гэвэл Орос дотоодын үнэ, нефтийн татварын үнэтэйгээ уялдуулж экспортын үнээ тогтоодог. Одоогоор ирэх сарын үнэ ирээгүй байна. Гэхдээ энэ нь нефтийн үнэд төдийлэн нөлөөлөхгүй байх.
-ОХУ-д нефтийн бүтээг­дэхүүний экспортын татвар нэмэгдэх байх л даа. Ийм тохиолдолд манайд шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?
-Ингэж тооцоолбол экспортын татвар 30 ам.доллараар нэмэгдэнэ. Жижиглэнгийн үнэ ойролцоогоор 30 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.
-Танай ассоциац экспортын татвар тэглэснийг эсэргүүцдэг. Гэвч эл шийдвэр өнөө хэр нь хүчинтэй хэвээр байна. Цаашдаа татварын асуудалд ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?
-Шинэ Засгийн газар татвараа яаж тогтоохыг мэдэхгүй байна л даа. Одоогоор бүх татварыг тэглэсэн. Онцгой татвар, Гаалийн татвар гээд. Уг нь, боломжтой үедээ татвараа өсгөх хэрэгтэй. Өмнөх Засгийн газар он гарснаас хойш татвараа тэглэсэн хэвээр байсаар дууслаа. Дөрвөөс наймдугаар сар хүртэл татвартай байж болох л байлаа. Одоо шатахууны ханш өснө. Эрэлт нийлүүлэлт нэмэгдэнэ. Ийм үед ямар арга хэмжээ авах юм бол.
-Газар тариалангийн улир­лын үеэр л ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг талтай. Ийм үед манай улс нефтийн бүтээгдэхүүний нөөц байхгүйгээс хүнд цохилтод орох нь бий. Энэ тал дээр хэр бэлтгэлтэй байгаа вэ?
-Бидний санааг зовоож байгаа нэг зүйл бол ам.долларын ханш хурдтайгаар өсч байгаа явдал. Нэг ам.доллар 1370 хүрчихлээ. Бусад талаараа нефтийн бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа. Ер нь бол цаашдаа манай улс газрын тосоо дотооддоо боловсруулдаг, дор хаяж гурван сарын газрын тосны бүтээгдэхүүний  нөөцтэй болох, энэ чиглэлийн олборлолтыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ Засгийн газар энэ бүх ажлыг хийнэ гэж найдаж байна.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан