Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Монголын Үндэсний музей 96 мянган ам.долларын санхүүжилт авахаар болжээ

БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогo зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, Соёл урлагийн бодлого зохицуулалт, соёлын хөдлөх өвийн асуудал хариуцсан шинжээч Б.Даваацэрэн нар Монголын Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцаж, бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм хэрэгжиж буй үед авч хэрэгжүүлж буй болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Монголын Үндэсний музейн хамт олон Улсын онцгой комисс, БСШУСЯ-наас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу төлөвлөгөө гарган ажиллахын зэрэгцээ байнгын үзүүллэгийн хоёр танхимыг засварлан, нэг танхимыг шинэчлэн дэглэж, бөс даавуу эдлэл бүхий үзмэрийн сан хөмрөгийг төрөлжүүлсэн юм. Түүнчлэн музейн каталогийг англи хэлээр бэлтгэн хэвлэлд шилжүүлээд байна. Мөн олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар тухайлбал, АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаас жил бүр дэлхий даяар зарладаг төслийн уралдаанд Монголын Үндэсний музей, Америкийн монгол судлалын төвтэй хамтран оролцож, 96 мянган ам долларын санхүүжилт авах болсон талаар танилцууллаа. Энэхүү төсөл нь “Монголын музейн нэхмэл цуглуулгын хадгалалтыг сайжруулах” зорилготой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан