Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИСПАНИЙН СУРГУУЛИУД ТАНХИМЫН СУРГАЛТАА 9 ДҮГЭЭР САРААС ЭХЛҮҮЛНЭ

Өнгөрсөн Мягмар гарагт Испанийн эрх баригчид ард иргэддээ хөл хорионоос аажмаар гарах 4 үе шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна. Уг төлөвлөгөөний дагуу испаничууд энгийн амьдралдаа 6 дугаар сарын сүүлээр эргэн орохоор байна. Испанийн Засгийн газар 3 дугаар сарын дундуур хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоож, 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 14 наснаас доош настай хүүхдүүдэд өглөөний 9 цагаас оройны 9 цагийн хооронд гэрийнхээ гадаа нэг километрийн тойрогт 1 цаг салхилах эрхийг олгожээ.

Хөл хорионоос “энгийн шинэ” амьдралд шилжин орох төлөвлөгөөнд тусгагдсанаар ганц нэг сургуулийн үйл ажиллагааг хоёр дахь үе шатад буюу 5 дугаар сарын сүүлээс эхлүүлнэ. Гэхдээ Испанийн Хүүхдийн эмч нарын холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу ихэнх сургуулийн танхимын сургалтыг 9 дүгээр сард эхлүүлэх зөвлөмжийг өгсөн тул Испанийн 8.2 сая оюутан, сурагчид үргэлжлүүлэн 5 сарын хугацаанд хөл хорионд байхаар байна.
Сургуулийн орчинд 1.5 метрийн зайг барих ямар ч боломжгүй учраас 9 дүгээр сараас сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Испани тохиолдлын тоогоор АНУ-ын дараа орж байгаа бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 236,899 байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан