Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Амьтны хүрээлэнгийн бар, арсланд вирус илэрчээ

ДМАЭМБ-ын /OIE/ бүртгэл, мэдээллийн санд /АНУ-ын  Нью Йорк хотын /Bronx County, Bronx, New York/ амьтны хүрээлэнд 4-р сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, зарим нэг нь халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагджээ.

Гурван арслангийн нэг нь 2020 оны 4-р сарын 15-ны өдөр SARS-CoV-2 / COVID-19  эерэг гарч батлагдсан байна. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтад аажмаар сайжирч байна. Одоогийн байдлаар амьтны хүрээлэнгээс ямар ч амьтанд SARS-CoV-2 / COVID-19 сэжигтэй тохиолдол гараагүй аж.

Мөн 2020 оны 4-р сарын 22-ны өдөр тус хотын 2 өрхийн хоёр муур найтаах, эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн, нүдний булчирхайн ялгадас амьсгалын замаас дээж авч амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд  SARS-CoV-2/ COVID-19 эерэг гарч батлагдсан байна. Мууранд эмчилгээ хийгдсэний дараа дахин шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан