Таны гаргасан тушаал таалагдахгүй байгаагаа хотын дарга танд шуудхан хэлмээр санагдлаа. Гэхдээ та дан ганц намайг хэлж байна гэж битгий бодоорой. Надтай адилхан бодолтой өчнөөн олон хүн байгаа учраас би тэдний өмнөөс ингэж том дуугарч байгаа юм. Худлаа гэвэл та твиттэр, фээсбүүкээр замын хөдөлгөөнд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор нь хязгаарласан шийдвэр зөв үү буруу юу гээд асуугаад үзээрэй. Магадгүй сонин судалгаа гарч мэднэ.
Миний фээсбүүк, твиттэр хуудсанд бүртгэлтэй байдаг найзууд маань бүгд л үүнийг эсэргүүцэж байна. Тэдний гол хэлээд байгаа зүйл бол татвараа төлсөн мөртлөө яагаад эрхээ хасуулах гэдэг үүднээс хандаж байна.
Энэ үнэн шүү дээ. Бид татвараа төлж байгаа. Улсад ч байна уу, хотод ч байна уу төлөх ёстой бүх л зүйлийг нь гар таталгүй өгч байгаа. Их биш ч гэсэн тогтоосон хэмжээнийх нь “юм”-ыг өгсөөр л байна. Тэгсэн хэрхээ бид яахаараа эрхээ хасуулах ёстой гэж. Замын түгжрэл юунаас үүдээд байна вэ гэдгийг та сайн бодоорой. Нарийн зам дээр олон машин багталцах нь муу байгаа ч замын түгжрэл гацаа замын эвдэрлээс үүдэлтэй байдаг шүү дээ. Эвдэрч, хэмхэрсэн зам чинь харин миний, таны машиныг эвдээд байна. Зам засч байна гэж хаваржин, зусан шороон дундуур тоос татуулан явуулах юм. Энэ янзаараа өвөлжих шинжтэй.
За яахав. Долоо хоногийн нэг өдөр машингүй нийтийн тээвэрт суугаад явъя гэж төсөөлье. Тэгвэл автобуснууд чинь харин нисдэг амбаар шиг болчихжээ.
Шороо тоосны харшилтай хүн автобусанд суугаад ч нэмэргүй. Дун цагаан шороо нүүр нүдгүй цоргиж, өмсөж зүүсэн хувцас хунар үнсэн саарал болоод л бууна. Ийм л автобусаар бид зорчих нь. Тиймээс та нийтийн тээврээ сайжруулах уу, нийтийг хямраасан тушаалаа эргэж харах уу.
Санаа бодлоо хуваалцсан Чингэлтэй дүүргийн дугаар хорооны иргэн Дугарын Дунжид.