Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ыг тэргүүлэгч Д. Энхсайханыг ТҮК-ийн даргаар томиллоо. Тэрээр “Манго” компанийн захирал. Мөн Ерөнхий сайд Н. Алтанхуягийг Тэргүүн шадар сайдын алба хашиж байх үед бие төлөөлөгчөөр нь ажиллаж байжээ. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй юм байна.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотын харьяа газруудын дарга нарыг ийнхүү эхнээс нь сольж буй. Өнөөгийн байдлаар хоёр, гурван газар шинэ удирдлагатай болсон. Хотын дарга УСУГ-ын үйл ажиллагаатай танилцсаны дараа даргыг нь сольж магадгүй нь гэсэн “шум” тарсан юм. Одоогийн байдлаар тус газрын дарга Б.Пүрэвжав нь ээлжийн амралттай байгаа гэнэ. Гэхдээ зарим эх сурвалжийн хэлснээр хугацаа заагаагүй гэнэ шүү.