Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгос хэлний шалгалт 25-нд эхэлнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтыг энэ сарын 25-26-нд авах юм байна. НХХЯ, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд иргэдээс шалгалт авдаг билээ. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл зургадугаар сарын 11-13-нд орон даяар явагдаж, нийт 6411 хүн хамрагдсан юм. Шалгуулагч нь шалгалтын өмнөх сургалтад суухын тулд нэгдүгээр ээлжийнхэн 9:30, хоёругаар ээлж 14:00 цагт тус тусын ангидаа хүрэлцэн ирсэн байх ёстой гэнэ. Цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүйг иргэд анхаарах хэрэгтэй юм байна.
Нэгдүгээр ээлж 10:30-11:40 ( унших 10:30-11:10, сонсох 11:10-11:40)
Хоёрдугаар ээлж 15:00-16:10 ( унших 15:00-15:40, сонсох 15:40-16:10)

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан