Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг шууд ачна

НИТХ-ын төлөөлөгчид өчигдрийн хуралдаанаараа Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний тухай хэлэлцээд хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэрлэсний нэг нь  авто замын осол гаргасан, түгжрэл үүсгэсэн, нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй газар тавьсан автомашинуудыг тусгай зориулалтын зөөвөрлөгч машинаар цаг алдалгүй ачиж байх саналыг 100 хувь дэмжсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэг бүр нь 88 сая төгрөгийн үнэтэй 12 ачигч машиныг Японоос худалдаж авахаар болсон байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар автомашин ачигч хоёр машин байдаг гэнэ.  Жолооч нарт дахин сануулахад, өмнө нь нэгдүгээр эгнээнд тавьсан машины улсын дугаарыг хураадаг байсан бол одоо шууд ачиж, гарсан зардлыг жолооч нараар төлүүлэх юм.

0 Сэтгэгдэл
АВТОМИН АЧДАГ 3 БАЙДАГ ШҮҮ
Хамгийн их уншсан