Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН 105 ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ ХҮРГЭЭД БАЙНА

Дэлхий нийтэд тархаж байгаа “Ковид-19” цар тахлаас сэргийлэх үүднээс олноор цуглах үйл ажиллагаанд хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага гарч 2020 оны 1 сарын 27-ноос эхлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбогдуулан теле хичээлийг 2-р сарын 3-ны өдрөөс эхлэн бүх телевизүүдээр нэвтрүүлж эхэлсэн. СӨБ-ын хувьд теле хичээлийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг хичээлийн үргэжлэх хугацааг 10 минутаар, 90 шинэ хичээлийг бэлтгэн 15 хичээлийн давталттай нийт 105 хичээлийг NTV телевизтэй хамтран ажиллаж орон даяар нэвтрүүлээд байна.

БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ болон хичээл зааж буй багш нар хичээлийг бэлтгэх, зохион байгуулах ажлыг хамтран гүйцэтгэж байна. Бидний энэхүү үйл ажиллагаанд ХУД-ийн 46, СХД-ийн 170, БЗД-ийн 146-р цэцэрлэгүүд хамтран ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан