Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх үед Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин “Сургууль, цэцэрлэгийн хорио цээрийн дэглэмийг цааш үргэлжлүүлэх эсэхийг БСШУСЯ-тай хамтран шийднэ. УОК-оос БСШУС-ын сайдад үүрэг өгчихсөн байгаа. Эртхэн шийдвэрээ танилцуулаарай гэж үүрэг өгсөн" гэж байсан юм.
Тэгвэл энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг дөнгөж сая мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр УОК-оос манай яаманд хандсан байгаа. Харин манай яамнаас өнөөдөр ЭМЯ-нд хандсан. Корона вирусийн тархалтын асуудал, улс орны нөхцөл байдал ямар байгаа, сургууль, цэцэрлэгт тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай эсэх талаар хандсан. Тав дахь өдөр УОК-т саналаа оруулна. Эрүүл мэндийн байгууллагынхаа саналыг үндэслээд ямар зохицуулалт хийх талаарх саналаа оруулах юм” гэлээ.