Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ 209 ТЕЛЕ ХИЧЭЭЛ ТЕЛЕВИЗҮҮДЭЭР ГАРНА

Коронавирусийн дэгдэлт, тархалттай холбоотой ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийг хөл хорионд оруулаад байгаа бөгөөд 29 улс орон сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол улс юм. Мөн Теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг дуулгахад таатай байна.

03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд СӨБ, Бага боловсрол, Суурь боловсрол, Бүрэн дунд боловсрол, ЭЕШ, Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсролын нийт 209 хичээл бичигдэж, дараа долоо хоног буюу 03 дугаар сарын 16-аас эхлэн телевизүүдээр гарна.

Энэ удаагийн Теле хичээлийг 16 телевизийн уран бүтээлчид багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг зөвлөх, чиглүүлэгчид хамтран бүтээж байна.

Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсрол, ЭЕШ гэсэн хичээлүүд бүх телевизүүдээр гарах бол, бусад хичээлүүд хуваарийн дагуу телевизүүдээрээ гарна. Тиймээс багш, эцэг эхчүүд та бүхэн хуваарийн дагуу хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэхэд анхаарлаа хандуулна уу. Харин дор бүрнээ хариуцлагатай хичээлээ хийхийг сурагч дүү нартаа зөвлөж байна.

Бидний ирээдүй гэрэлтэй, үйлс бүхэн минь гэгээн байх болтугай.

1 Сэтгэгдэл
Sungagdaad dahiad tsahim yavah bhoo
Хамгийн их уншсан