Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ганбаяр:Теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол Улс тэргүүлж байна

Дэлхий дахинаа коронавирусний тархалт дэгдэж, холбогдох хөл хориог харилцан адилгүй тогтоогоод байгаа билээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар халдвар авсан болох нь тогтоогдсон нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. 

Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулиудийг хөл хорионд оруулж, сургалтын хэлбэрийг онлайн хэлбэрт шилжүүлсэн ба энэ аргыг дэлхийн 29 оронд мөрдөж байна

Дэлхийн хэмжээнд нийтдээ 584 сая хүүхэд хөл хорионд ороод байгаа бөгөөд теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцолжээ.

ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар амжилттай хүргэж байна. Монголын телевизийн холбооны телевизүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй, зохион байгуулалттайгаар цахим хичээлүүдийг бэлтгэх, түгээн ажиллаж байгааг мөн салбарын яам сайшааж байгаа юм.

Сурагч хүүхдүүдийн хичээл зүтгэл ч мөн сайн байгаа. Хэдийгээр цахим хэлбэрээр хичээл хүргэж байгаа ч Элсэлтийн ерөнхий шалгалт ойртсон энэ үед сурагчдын зүгээс хичээлээ улам идэвх, санаачилгатай давтахыг энэ дашрамд анхааруулан зөвлөж байна.

Энэ долоо хоногт гэхэд агуулга нөхөх шинэ хичээл цацагдаж эхэлсэн бөгөөд Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ -д зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны дараах телевизийн сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ ээр тухайн сувгийн хөтөлбөрт тавигдсан цагт хүлээн авахыг сурагчдадаа сануулж байна.

11 Сэтгэгдэл
За энэ юу хийдэг сайд юм бол доо мэдэхгүй ээ. Баатарбилэг бол харин сайн ажиллаад бгаан. Өмнөх сайд нараас л илүү бгаа
ФМ ын хөтлөгч элий бацаан чиний сайд гэж ёстой хаашаа харсан юм байдаг юм бэ.
"зөөвөрлөгдөн орж ирлээ" гээд яриад байх юм. Өөрсдөө сайн дураараа ороод ирсэн мэт ярих юм. УОК л өөрсдөө вирус зөөж оруулж ирээд байгаа юм биш үү
Баяр хүргэе. Бидний монголчууд эерэг байж дархлаагаа дэмжицгээе ээ . Хар юмаа жаахан хойш тавьчихаач. Монгол сайн байна гэвэл Монгол хүн таныг бас л хэлж байгаа хэрэг шүү дээ.Тэрнээс дэд сайдын Монгол гэж байхгүй биз дээ. Эерэг байцгаая.
Баримттай юм яриарай. Угаасаа хулалч гэдгийг чинь хүмүүс мэднэ шүү.
Түрийний бөөс багш нарын сайд болчдог хорвооюм дааАа яа яа
Ковид19 зөөвөрлөгдөж ирсэн. Тэр хүн гаднаас халдвар авсан нь тогтоогдсон гээд хэлчихэж болдоггүй юм уу. Манай улсад ороод ирсэн юм шиг ярих юм. Ядаад яриад сурчихмаар л байна шүү. Дэд сайд аа!!!
yamar sudalgaa hen hiisiin barimtaa taviaraa. angiinh ni bagsh ni mash sain ajillaj bgaa shuu
Тв хичээлээс гадна жинхэнэ багш нар нь шавь нартайгаа хичээлээ үзэж эргэх холбоотой ажиллаж бгаа гэдгийг санаарай .
наад балиар хэл амаа эерэг мэдээний дор цацахаа л больчих
Зааж байгаа багш нартаа олигтойхон таван цаас өгчхөөд, ажил хийсэн хүн шиг донгос. Амны хаалт ч байхгүй, өдрийн хоолоо ч идэж амжихгүй хичээлээ бэлтгэдэг юм шүү багш нар. Энэ Ганбаяр одоо хаанаас гараад ирэв. Сүүдэр нь ч харагдахгүй байсан даг. Ингэж элийрч байдгаа боль үз.
наад балиар хэл амаа эерэг мэдээний дор цацахаа л больчих
Хамгийн их уншсан