Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгай үүргийн онгоцоор Солонгосоос 300, Японоос 100 гаруй иргэнээ авна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өчигдөр Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Япон болон Солонгосоос яаралтай авах шаардлагатай иргэдийг УОК-т танилцуулсны үндсэн дээр МИАТ компаниас чартер нислэгээр авахаар болсон. Тэргүүн ээлжинд өндөр настан, эмчилгээ хийлгэхээр явсан хүмүүс болон бага насны хүүхэдтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эхчүүдийг авахаар болж байна” хэмээн ярьсан. Тэгвэл өнөөдөр болж буй Засгийн газрын хурлаас үүнтэй холбоотой шийдвэр гарсан байна.

Тодруулбал, тусгай үүргийн онгоцоор Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй ахмад настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ, эмнэлгээр явсан гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эхний ээлжинд авахаар болсон байна.

6 Сэтгэгдэл
chi eu yariad bga eum
Солонгост өвчлөл нь намдаж эхэлсэн байна шдээ. Яаг ид үед нь авахгүй яасан юм бэ?
chi eu yariad bga eum
Hezee ym boloo
14 хоногийн тусгаарлалтанд заавал орно гэхдээ амралт сувилал биш онцгой нөхцөлийн тусгаарлалт болохоор нөхцөл та бүгдийн суугаа орон шиг биш шүү. Анхаарна биз улсын маань боломж тийм
Уучлаарай тоо заагаагүй шүү. ГХЯ тухайн оронд суугаа ЭСЯ-р дамжуулж ирэх иргэдийнхээ тоог зайлшгүй хэрэгцээг гаргана.
Иргэнээ авчирч бололгүй яахав авчирсаны дараа тусгаарлалтаа сайн хийх хэрэгтэй шүү.
Хамгийн их уншсан