Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батзаяаг МТЗ-ын даргаар эргүүлэн томилов

“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг өнгөрсөн хавар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Заяабал ийм шийдвэр гаргасан. Түүнийг хөдөлмөрийн гэрээ дууссан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Гэвч энэ нь Төрийн өмчийн хороо холбогдох хууль, дүрэм журмаа зөрчсөн шийдвэр байсан. Уг нь Төрийн өмчийн хорооны хурлаар “МТЗ” ТӨХК-ийн захирлын ажлын үр дүнг хэлэлцэж байж хөдөлмөрийн гэрээг сунгах уу, цуцлах уу гэдгийг шийддэг юм байна. Холбогдох байгууллагууд нь Б.Батзаяаг үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байтал энэ тайланг ТӨХ цаг тухайд нь хэлэлцэлгүй удаа дараа хойшлуулсан аж. Иймээс үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн учир ТӨХ-ны шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шалгуулсан. Шүүхээс ТӨХ-г хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзсэн учир Б.Батзаяаг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргаад байсан билээ. Эл шийдвэрийг өчигдөр хэрэгжүүлж МТЗ-ын даргын албан тушаалд Б.Батзаяаг эргүүлэн томиллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан