Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МҮОХ “МӨНХИЙН ХӨРШДӨӨ СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ” ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ

Дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус буюу "Ковид-19"-ийн халдварын тархалтын нөхцөл байдал нь БНХАУ-д хамгийн хүнд байгаа билээ.

Аюулт өвчнийг даван туулахад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас санаачлан өрнүүлж буй “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд Монголын үндэсний олимпийн хороо нэгдэж, 4 сая төгрөгийн хандивыг өргөлөө.

МҮОХ болон БНХАУ-ын Үндэсний олимпийн хороо нь Спорт-Олимпизм, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг тогтмол өрнүүлдэг бөгөөд энэ нь хоёр орны олон талт найрсаг харилцааны томоохон хэсэг юм.

Олимпийн их гэр бүлийн гишүүддээ “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан