Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
МоАХ-ны Залуучуудын зөвлөлийнхөн 300 хүнд амьдрал бэлэглэлээ

Тэртээ 30 жилийн өмнө буюу 1990 оны 2 дугаар сарын 18-нд Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурал хуралдаж, Монголд улс төрийн хоёрдогч хүчин МоАН байгуулагдах түүхэн шийдвэрээ албан ёсоор зарласан билээ.

Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан МоАХ-ны Залуучуудын зөвлөлийн 100 гаруй залуус өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиж цусаа хандивлаж, 300 гаруй хүнд амьдрал бэлэглэлээ.

“Цусаа бэлэглэсэн залуустаа чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье”

Энэ үеэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа “Манай төвд ирж цусаа бэлэглэсэн залуустаа чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье. Цусаа бэлэглэн гэдэг нэгдүгээрт иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг. Хоёрдугаарт үнэ цэнэтэй бүтээгдэхүүн бий болгоход хувь нэмрээ оруулж буй үйл явдал юм. Таны өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг байгаа. Амьдралынхаа хэсэг хормыг бусдын сайн сайхны төлөө зориулсан явдал өөрөө гайхамшиг.

Тэгэхээр гайхамшгийг бүтээж, баатар болсон та бүхэндээ хэрэглэгчдийн нэрийн өмнөөс болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олны өмнөөс талархал дэвшүүлье” гэсэн юм.

Мөн тэрбээр “Цусаа бэлэглэхээс айх хэрэггүй. Энэ нь хүний биед сөрөг муу үр дагавар үзүүлдэг зүйл биш. Хүний биеийн бодисын солилцоог байнга идэвхжүүлж байдаг. Манай оюутан, залуус “Би зүүнээс хэдий айдаг ч, зүрх сэтгэлгүй байгаадаа бүр ч их айдаг” гэдэг үгэн дор нэгдэж шинэ донорын эгнээг маш сайн өргөжүүлж өгсөн” гэлээ.

Өнөөдрийн байдлаар цусны нөөц хангалттай байгаа хэдий ч хөл хориотой холбоотойгоор цуглуулалтын болон нөөц 50 хувь буурах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед Цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, цусаа бэлэглэх сайн санааны үйлст нэгдсэн залуус ч урам зориг дүүрэн байв. Тэдний төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

“Бид цаашид ч цусаа өгч байх болно”

МоАХ-ны дэргэдэх Залуучуудын зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн Б.Бат “Өнөөдөр бол түүхэн өдөр. 30 жилийн өмнөх энэ өдөр МоАХ анхдугаар их хурлаа хийж байсан. Түүхэн өдрийг тохиолдуулан Монголын ардчилсан залуучуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 100 залуусыг хамруулсан цусаа бэлэглэе аян зохион байгуулж байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөнтэй ярилцаад цаашид ч цусаа өгч байхаар боллоо” хэмээн ярьсан юм.

“Ирээдүй минь тунгалаг, өвчин зовлонгүй байгаасай”

МоАХ-ны Тэргүүлэгч гишүүн Нямхорол “Миний хувьд Баянгол дүүргийн МоАХ-ны Зөвлөлийн гишүүн, тэргүүлэгчээр ажилладаг. Одоогоор 70-80 залуу ирж цусаа бэлэглэжээ. Цаашид ч энэ тоо өснө. Олон хүн нэг дор цуглуулахгүйн тулд бид тодорхой цагуудыг зааж өгсөн байгаа. Манай Залуучуудын зөвлөл олон ажлыг шат дараатай хийж ирсэн. Харин энэ удаад залуу үеийн төлөөлөл болсон бид ирээдүй минь тунгалаг, өвчин зовлонгүй байгаасай гэсэн үүднээс нэг хүнд ч болтугай амьдрал бэлэглэхээр энэхүү аяныг эхлүүлсэн” гэж байлаа.

Энэ дашрамд, ЦССҮТ нийт албан байгууллага, иргэддээ хандаж цусаа өгөхийг уриалж байсныг уламжилъя.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан