Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ё.Баатарбилэг:Боловсролын салбарын хөгжлийн “луужин” болно гэдэгт итгэлтэй байна

 “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2030” баримт бичгийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт Монгол дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсад суугаа Японы элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга Хиримичи Мияашита нар өргөн барилаа.
Ноён Павит Рамачандран тус төслөө Монгол хүний насан туршийн хөгжил, түүнийг дэмжих чанартай боловсролын одоогийн тогтолцоог бэхжүүлэх, шинэ бүтэц, механизмыг бий болгох чиглэлээр бодлогын үндсэн таван чиглэлтэйг тодотгов. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төслийг боловсруулахад оролцож, хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлээд Боловсролын салбарын хөгжлийн “луужин” болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Азийн хөгжлийн банк, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Сангийн яам “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт 2018 оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийн хүрээнд, Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны төслийн баг 2018 оны зургадугаар сараас эхлэн нийт 18 сарын хугацаанд БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан ерөнхий болон дэд ажлын хэсгүүдтэй нягт хамтран ажиллаж, боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөний анхны төслийг боловсруулсан байна.

Төлөвлөгөөний төсөл нь талуудын оролцоог илүү хангасан, иргэний нийгмийн байгууллага болон олон нийт, эцэг эхийн санал, дүгнэлтийг тусгасан, Монгол хүний өв тэгш хөгжлийг хангахад чиглэсэн, боловсролын бодлого, удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах, тоог чанарт хувиргахад чиглэсэн хөгжлийн зоримог, шинэлэг шийдлүүдийг оруулж ирж байгаагаараа онцлог гэж төсөл боловсруулагчид үзэж байна.

Тодруулж хэлбэл, суралцагчдын танин мэдэхүйн, хэл, сэтгэл хөдлөл, нийгмийн хөгжлийн түвшин, онцлогт нийцсэн хөтөлбөр, чанартай сургалт, багшлах боловсон хүчний хөгжил; мерит зарчимд тулгуурласан мэргэшсэн хүний нөөцийн бодлого, тэр дундаа удирдлагын томилгоог оновчтой шийдэхэд чиглэжээ.

Мөн бүх насны иргэдэд тасралтгүй хөгжих, амьдралын чанараа дээшлүүлэх боломж олгох насан туршдаа суралцахуй болон нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн зорилт, стратегийг БСШУСЯ болон мэргэжлийн байгууллага, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой хэлэлцэж санал болгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан