Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав
Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт хамтран оролцсоныхоо дараа ганцаарчлан уулзлаа.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар 2018 онд Баку хотноо ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзаж байсан бөгөөд тухайн үед ярилцаж байсан асуудлууд бүх түвшиндээ ахицтай байгааг уулзалтын үеэр талууд онцлон тэмдэглэлээ.
Мөн Ерөнхийлөгч нар хоёр улсын байрлал, ложистикийн бүтцийг харилцан ашиглах замаар бараа, бүтээгдэхүүнүүдээ бусад улсын зах зэх зээлд гаргах, Монгол Улсад ноосны үйлдвэр, уул уурхайн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг төслийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.