Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Мөсний баярын гол үзмэр домогт финикс шувууг 33.000 шоо метр цасаар бүтээжээ

БНХАУ-ын Харбин хот нь Хятадын зүүн хойд хязгаарт орших Хэйлунжян мужийн төв бөгөөд 10.98 сая гаруй хүн амтай. Жил бүрийн нэгдүгээр сарын 4-ний өдрийг цас мөсний баяр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг уламжлалтай аж. Энэ жилийн 36 дахь удаагийн цас мөсний баярт Харбин хоттой харилцаатай 21 орны 42 хотын 280 гаруй зочин төлөөлөгч оролцсон. Баярын хүрээнд Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал, Харбин хотын шинэ чөлөөт бүсийг сурталчлах хурал, Олон улсын цасан болон мөсөн баримлын тэмцээн, Цас, мөсний хотхоны нээлт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдав.

Харбин хотод зохион байгуулагддаг олон улсын цасан болон мөсөн баримлын тэмцээн сүүлийн жилүүдэд өргөжиж оролцогчдын тоо ч нэмэгдэх болжээ. Мөн цас, мөсөн хотхон дотоодын төдийгүй гадныхны зорин ирдэг газар болсон байна. Энэ жилийн нээлтийн арга хэмжээ болсон мөсөн хотхоны хувьд 600.000 ам метр талбайг эзлэх бөгөөд нийт бүтээлд 220.000 шоо метр мөс орсон байна. Мөсөн хотхоны бүтээн байгуулалт 12 дугаар сарын 20-доос эхэлж 360 цаг зарцуулсан аж.

Хэйлунжян мужийн Сунхуа мөрөнгөөр хүрээлэгдсэн Нарны арал дээр орших цасан хотхон нь ойролцоогоор 600.000 ам метр талбайг эзлэх бөгөөд бүтээлүүдэд 110000 шоо метр хиймэл цас орсон байна. Энэ жилийн гол үзмэр нь домогт финикс шувуу аж. Уг бүтээлийн урт 107 м, өргөн 25 м, өндөр 33 метр юм байна. Домогт шувууг бүтээхэд нийт 33.000 шоо метр цас орсон байна.

Цас мөсний хотхонууд нь нэгдүгээр сарын эхээр нээлтээ хийж ойролцоогоор 2-3 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулдаг байна. Харбин хотын өвлийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн бөгөөд гадны жуулчид төдийгүй дотоодын иргэдийг олноор хүлээн авдаг аж. Мөн энэ үеэр олон улсын мөсөн баримлын уралдаан явагддаг байна. Уралдаанд Монголын баг тамирчид сүүлийн жилүүдэд байнга оролцож, багагүй амжилт гарган медальт байруудыг эзэлж гол өрсөлдөгч багийн тоонд орох болжээ.

Энэ жилийн уралдаанд 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд тэдний төлөөлөлтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар уулзаж амжилт хүссэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан