Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ХҮРЭХ ҮР ДҮНГЭЭ НАРИЙН ТООЦОЖ, ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХИЙХИЙГ ҮҮРЭГДЭВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны эхний шуурхай хурал боллоо. Салбарын ажлын уялдаа холбоог хангах үүднээс сайдын шуурхайд яамны газар нэгжийн удирдлагуудаас гадна харъяа байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Соёл урлагийн газрын дарга нар оролцож хэвшээд нэг жил болох гэж байна.

Сайдын энэ оны эхний шуурхай хурал бүрэн ирцтэй хуралдаж, төлөвлөсөн онцлог ажил, арга хэмжээ, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа газар нэгж, харьяа байгууллагын удирдлагууд танилцууллаа.

Хурлаар БСШУС-ын сайд бодлого, төлөвлөлтөө сайн хийх, ажлын зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах, хариуцлагатай хандах, тайлагнах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

Үүнээс гадна сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гарсантай холбогдуулан амралтын хугацаанд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндэд анхаарах талаар эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулахыг Нийслэлийн боловсролын газарт үүрэг болголоо.

Мөн дотуур байрны сурагчдын хоолны мөнгө, үдийн цай хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдийн хоолны чанар шим тэжээлд анхаарах, тохирох зөвлөмж, удирдамж өгч ажиллахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан