Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАНИЛЦ: ХӨЛМБӨМБӨГИЙН ШИЛДГҮҮД

Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл уламжлал ёсоор 12-р сарын 12-ны өдөр болов.

МХБХ-ны 60 жилийн ойтой давхцаж буй “Алтан бөмбөг 2019” арга хэмжээ Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын алтан тайзнаа нээлтээ хийж, өнгөрсөн жилээс эхэлсэн сонгодог хэлбэрээр өрнөлөө.

Энэ удаагийн “Алтан бөмбөг”-ийн онцлог нь үзэгч хөгжөөн дэмжигчдийн оролцоог илүүтэйгээр нэмэгдүүлсэн явдал байв. Тодруулбал “Бэлгэдлийн 11”, “Шилдэг гоол”-ын шагналыг 100% үзэгчдийн саналаар тодруулсан.

Харин “Шилдэг эрэгтэй тоглогч”, “Шилдэг эмэгтэй тоглогч”, “Шилдэг футзалын тоглогч”, “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”, “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” гэсэн номинацууд “Мазала” үндэсний дээд лиг, Нэгдүгээр лиг, “Футзалын дээд лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн ахлагч, ахлах дасгалжуулагч, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны сэтгүүлчдийн саналаар тодорсон юм. Тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан ёслолын үйл ажиллагааны шилдгүүдээр хэн тодорсныг уншигч танд сонирхуулъя.

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг “Дуулиан 2020”

Хөлбөмбөгийн спортыг олон нийтэд хүргэх, хүүхэд багачуудыг эрүүл чийрэг, багаар ажиллах чадвартай, бие даасан хүн болоход чухал нөлөө үзүүлэн ажиллаж, үндэсний шигшээ баг, дээд лигийн тоглогчдыг олноор нь бэлдсэн “Дуулиан 2020” ТББ байгууллага “Алтан бөмбөг” 2019 ёслолын үйл ажиллагааны “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг хүртлээ.

2015-2020 он хүртэл үйл ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй явуулсаныг нь үнэлж МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар "Ерөнхийлөгчийн нэрэмжит" шагналыг гардуулав.

Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин Д.Шийрэвжамц

Ирээдүйд үндэсний шигшээ баг, дээд лигийн од тоглогч болон гялалзах чадвартай авьяаслаг хөлбөмбөгчдийг 2019 оны “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанаас эхлэн “Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин” шагналаар урамшуулж байхаар болсон билээ.

2019 оны “Шилдэг өсвөрийн хөлбөмбөгчин” шагналыг Монгол улсын 16 хүртэлх насны шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч Д.Шийравжамц хүртлээ.

Оны шилдэг шүүгч Э.Галбадрах

Хөлбөмбөгийн спортын салшгүй нэг хэсэг шүүгчдээс ололт амжилтаараа манлайлсан шилдэг шүүгчээр Э.Галбадрах тодорлоо. 2019 онд ОУХБХ-ны туслах шүүгчийн болзол хангасан Э.Галбадрах “Мазала” үндэсний дээд лигийн шилдэг туслах болоод байсан бол энэ удаад “Алтан шүгэл” шагналыг хүртэв.

Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч

“Арвис” клубийн дасгалжуулагч Л.Банзрагч 2019 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар тодорлоо.

“Эмэгтэйчүүдийн лиг”-т баг тамирчдаа амжилттай удирдан оролцож аваргын цом хүртсэн Л.Банзрагч хоёр дахиа оны шилдгээр нэрлэгдэж байгаа нь энэ юм.

Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Д.Лүмбэнгарав

Үндэсний дээд лигт анх удаа түрүүлсэн “Улаанбаатар сити” клубийн ахлах дасгалжуулагч Д.Лүмбэнгарав 2019 оны “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар шалгарлаа.

Д.Шийравжамц “Шилдэг гоол”-ын эзэн боллоо

Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны "Шилдэг гоол"-ын эзэн болж байна.

О.Цасан-Охин “Оны шилдэг эмэгтэй тоглогч” боллоо

“Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны “Шилдэг эмэгтэй тоглогч” шагналыг хүртэж байна.

“Шилдэг футзалын тоглогч” П.Алтантулга

Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубийн ахлагч П.Алтантулга 2019 оны “Шилдэг футзалын тоглогч”-оор шалгарлаа. Футзалын тоглогчдоос шилдгийг шалгаруулах “Шилдэг футзалын тоглогч” номинаци нь энэ жилээс эхлэн “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд нэмэгдсэн юм. Хамгийн анхны шилдгээр нэрлэгдсэн П.Алтантулгад халуун баяр хүргэе.

2019 ОНЫ БЭЛГЭДЛИЙН 11

Х.Цэнд-Аюуш “Оны шилдэг эрэгтэй тоглогч” шагналыг хүртлээ

Үндэсний шигшээ баг төдийгүй “Дэрэн” клубийн хамгийн туршлагатай хагас хамгаалагчдын нэг Х.Цэнд-Аюуш 2019 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан