Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг дэмжжээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх,  судлах ажлын хэсэг хуралдаж, зарим асуудалд зөвшилцөлд хүрчээ.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж дэмжсэн байна. Харин бусад саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан