Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ШИГШЭЭ БАГ АЗИЙН АШТ-ИЙ БЭЛТГЭЛЭЭ МАЛАЙЗАД ХИЙХЭЭР МОРДЛОО

Растислав Бозик дасгалжуулагчтай Монголын залуучуудын шигшээ баг 11-р сарын 06-10-ны хооронд Вьетнамд болох 19 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт өрсөлдөнө.

Эх орондоо бэлтгэлээ базааж, дээд лигийн "Хангарьд", "Хаан Хүнс Титэм" зэрэг клубүүдтэй нөхөрсөг тоглолт хийгээд байсан 19 хүртэлх насны шигшээ өнөө өглөө Малайзыг зорилоо. Манай залуус Малайз улсад цаг агаар хийгээд амьд зүлэгт дасах бэлтгэлийг 11-р сарын 04-ий өдрийг хүртэл хийнэ.

Япон, Вьетнам, Гуамын багуудтай Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J хэсэг"-т багтсан манай шигшээ эхний тоглолтоо 11.06-нд Вьетнам, 11.08-нд Япон, 11.10-нд Австральтай тоглох хуваарьтай байна.

19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгачид:

Х.Цэнгүүн /Хараацай/
С.Ананд /Дэрэн/
А.Мэндбаяр /Дэрэн/

Тоглогчид:

Т.Хаш-Эрдэнэ /Дэрэн/
Э.Энхбаяр /Дэрэн/
М.Мөнххүслэн /Дэрэн/
М.Нямдаваа /Дэрэн/
Г.Бат-Оргил /Дэрэн/
Б.Бат-Эрдэнэ /СП Фалконс/
Н.Билэгсайхан /СП Фалконс/
О.Оюунболд /СП Фалконс/
Батбаяр /Хөх Чоно/
П.Ууганбаяр /Улаанбаатар/
Э.Мижиддорж /Ховд Вестерн/
Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/
Э.Алтангэрэл /ДМЮ/
Н.Ананд /ДМЮ/
М.Тэмүүжин /ДМЮ/
М.Буянт /Атлетик 220/
Б.Лхагвасүрэн /Би Си Эйч Лионс/
Б.Ганбат /Эрчим/
Б.Ган-Эрдэнэ /Эрчим/
Ч.Нямбаяр /Төв Буганууд/

Ахлах дасгалжуулагч: Растилав Бозик
Туслах дасгалжуулагч: Э.Ганзориг
Хаалгачийн дасгалжуулагч: Б.Нармандах
Багийн эмч: Б.Баттөмөр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан