Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРЭХ ОНД ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ КОМПЬЮТЕРЖУУЛНА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг бямба гарагт Баянхонгор аймагт ажиллаж, хөгжимт драмын театрт уулзалт хийв.

 Салбарын сайд энэ онд 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьсон бөгөөд аймгуудын 15 дахь нь Баянхонгор байсан юм.

Уулзалтаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны гурван зорилтын хэрэгжүүлэлтийг танилцуулж, нийгмийн гэрэл гэгээ болсон дөрвөн том салбарын уялдаа холбоог хангаж, сэтгэл гаргаж хариуцлагатай ажиллахыг үүрэг чиглэл болголоо.

Уулзалтад оролцогчдын асуултад хариулахын зэрэгцээ Баянхонгор аймгийн хэмжээний 43 цэцэрлэгийг компьютержуулах, 4 дүгээр цэцэрлэгийн засвар, 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

Томилолтын хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцтай, тухайлбал, Баянхонгор хотод баригдаж буй 960 хүүхдийн суудал бүхий 5 дугаар сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургуулийн шинэ барилгын ажилд тулгамдаад буй асуудалтай танилцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан