Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Улаанбаатар” наадмын Монгол кино хөтөлбөрийн эзэд тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яам, (МУЗ) нь Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа ба Монгол киноны уралдаант хэсэгт 2018 оны 10 сараас хойш бүтээгдсэн МУСК-ыг шалгаруулан оролцуулж байгаа билээ.

2019 оны УБОУКН-ын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай”, найруулагч Б.Тулгаагийн “Буцаагүй амлалт”, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, найруулагч Ц.Хүсэлбаатарын “Нинжин сэтгэл”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар”, найруулагч Т.Мөнх-Оргилын “Тойрон эргэлдэх үхэрнүүд” бүтээлээрээ оролцон өрсөлдлөө. Эдгээр найман бүтээлээс “Халуун Зүрх”, “Хийморь”, “Би Нар” УСК нь тус наадмын Монгол кино хөтөлбөрт сонгогдон 2019 оны 10-р сарын 16-ны өдөр Тэнгис кино театрын дэлгэцнээ ганцхан удаа толилуулагдах болно. Мөн тус хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерийг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 10-р сарын 16-ны 19:00 цагт Тэнгис кино театрт болох ба Хангарьдын эздийг тодруулах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан